Шууд Chart

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр VII байр эзэллээ

2019-09-18 11:19:44

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУлсын Саратов хотод амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, Чех, Украин, Беларусь, ОХУ, БНХАУ, Казахстан, Словак, Польш, Герман, Узбекистан, Азербайжан, Австри, Болгар, Хорват зэрэг нийт 17 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож манай баг тамирчид багийн дүнгээр 7 дугаар байран орсон амжилт үзүүлсэн байна.

Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд, БНБеларус Улсын тамирчин Уколов Никита 12,78 секундын амжилтаар 1 дүгээр байр, ОХУ-ын тамирчин Курганский Константин 12,89 секундын амжилтаар 2 дугаар байр, Титоренко Станислав 13,12 секундын амжилтаар 3 дугаар байр тус тус эзэлсэн байна.

“Саадтай 100 метрийн гүйлт”-ын төрөлд, ОХУ-ын тамирчин Владимир Сидоренко 14,76 секундын амжилтаар 1-р байр, БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,81 секундын амжилтаар 2-р байр, ОХУ-ын тамирчин Дамир Курбанов 18,41 секундын амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн бол ОХУ-ын тамирчин Владимир Сидоренкогийн эзэмшиж байсан 14,75 секундын амжилтыг хагас шигшээ гүйлтэд БНЧУ-ын тамирчин Даниель Клвана 14,70 секундын амжилтаар эвдэж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

“4х100 метрийн буухиа гүйлт”-ын төрөлд,ОХУ-ын баг 53,66 секундын амжилтаар 1-р байр, Бүгд найрамдах Беларус Улсын баг 56,48 секундын амжилтаар 2-р байр, Бүгд найрамдах Болгар улсын баг 57,68 секундын амжилтаар 3-р байр тус тус эзэлжээ.

“Байлдааны тархалт”-ын төрөлд, Бүгд найрамдах Казахстан улсын баг 28,14 секундын амжилтаар 1-р байр, Бүгд найрамдах Словак улсын баг 26,34 секундын амжилтаар 2-р байр, ОХУ-ын баг 25,45 секундын амжилтаар 3-р байр тус тус эзэлсэн байна.

Түүнчлэн тус тэмцээнд Монгол Улсын багийн ахлагч, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагч, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар “Саадтай 100м гүйлт”, “4х100м буухиа гүйлт”-ийн төрлүүдэд шүүгчээр орж ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр VII байр эзэллээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй