Шууд Chart

Хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа

2019-09-18 12:12:30

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын зүгээс БНСУ-ын Пусан хотын Гусон сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Пусан хотын Гусон сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэдгээрийг дагалдан яваа төлөөлөгчдийн зорилго Монгол Улсын үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймагтай ах, дүү хот болох талаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн юм.

Төлөөлөгчид тус аймгийн удирдлагуудтай уулзан цаашдын хамтын ажиллагаагаа ярилцахаас гадна аймгийн үзэсгэлэнт газруудаар аялах аж.


Хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй