Шууд Chart

Саудын Араб газрын тосны нийлүүлэлтээ хэвэнд нь оруулсан гэж зарлалаа

2019-09-18 12:24:56

Саудын Арабын Эрчим хүч газрын тосны асуудал эрхэлсэн сайд бөгөөд хунтайж Абдул Азиз Бин Салман “Газрын тосны нийлүүлэлт бямба гарагаас өмнө ямар байсан тэр хэмжээнд хүрч хэвэндээ орсон” гэж мэдэгдсэн байна.

Мягмар гарагт болсон хэвлэлийн хурал дээр тэрбээр мөн газрын тосны худалдаагаа энэ есдүгээр сарын сүүлд сүлжээнд бүрэн оруулна гэжээ. Албаны хүний хэлснээр халдлага болсон байгууламжид байсан газрын тосны бүтээгдэхүүний тал нь устаж үгүй болсон байна.

Харин есдүгээр сарын сүүлч гэхэд өдөрт 11 сая баррель тос нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хэргийн улмаас олон улсын зах зээл дэх газрын тосны үнэд 20 хувийн өөрчлөлт гараад байна.

Мөн Абдул Азиз Бин Салман “Олон улсын эдийн засаг, газрын тосны зах зээлд халдахын эсрэг хатуу арга хэмжээ авах”-ыг олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд уриалсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Араб газрын тосны нийлүүлэлтээ хэвэнд нь оруулсан гэж зарлалаа  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй