Шууд Chart

МҮОНТ-д дууны найруулагч сонгон шалгаруулж авна

2019-09-18 12:38:11

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд дууны найруулагч сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага:

1.    Хөгжмийн болон дууны найруулагч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн

2.    Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой

3.    Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

4.    Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Нэмэлт мэдээлэл

•    Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
•    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,
Хувьсгалын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Утасны дугаар: 11325802
Цахим хаяг: mnb.hrcs@gmail.com


МҮОНТ-д дууны найруулагч сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй