Шууд Chart

Саудын Арабын газрын тосны байгууламжийг агаараас довтолсон хэрэгт холбоогүй гэв

2019-09-18 12:35:59

Өнгөрөгч бямба гарагт Саудын Арабын газрын тосны байгууламжид агаараас довтолсон. Үүнд АНУ-ын талаас нэрээ нууцалсан эх сурвалжууд Ираны талыг буруутгасан Вашингтоны байр суурийг батлан мэдээлэл өгчээ. Албаны эх сурвалжууд “Халдлагыг Ираны талаас зохион байгуулж, далавчит пуужин алсын удирдлагатай дронууд ашигласан” гэж хэвлэлд ярьсан байна.

Мөн “Пуужингуудыг Персийн булангийн хойд зах, Ираны өмнөд бүсийн нутгаас хөөргөсөн. Саудын агаарын хүчин Иемений талаас довтолж байна гэж бодоод урагш нь чиглүүлээд байсан учраас хойноос довтолсон дрон пуужингуудыг зогсоож чадаагүй” гэж ярьсан байна.

Өнгөрөгч бямба гарагт Саудын Арабын газрын тосны байгууламжид агаараас довтолсон хэргийг Иемений "Хуйти" бүлэг хүлээсэн. Гэвч үүнд Вашингтон Тегераныг илт буруутгаж байгаа бол, Саудын Араб “Халдлагад Ираны зэвсгийг ашигласан гэх урьдчилсан баримт бий” гэж мэдэгдээд байгаа юм. Гэвч Иран улс үүнд холбоогүй гэж няцаасаар байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын газрын тосны байгууламжийг агаараас довтолсон хэрэгт холбоогүй гэв   
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй