Шууд Chart

“Miss Universe Mongolia-2019” тэмцээний ялагч энэ баасан гарагт тодорно

2019-09-18 12:31:04

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia-2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ.

Энэ жилийн “Miss Universe Mongolia-2019” тэмцээний ялагч энэ баасан гарагт тодорно. Уг тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. Тэднээс зөвхөн нэг нь 20 мянган ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болж, дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын мисстэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо төлөөлнө.

“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог юм. Тус тэмцээн нь нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалт явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Miss Universe Mongolia-2019” тэмцээний ялагч энэ баасан гарагт тодорно  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй