Шууд Chart

Нийслэлд өдөрт 250-400 нохой устгаж байна

2019-09-18 12:59:12

Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 60 мянга, бүртгэлгүй буюу гудамжны 300 гаруй мянган нохой бий гэсэн тоо байна. Тэгвэл гудамжны ноход хүн амын эрүүл мэнд төдийгүй нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

Оны эхний есөн сарын байдлаар ЗӨСҮТ 947 яаралтай дуудлага хүлээн авчээ. Эдгээрийн 108 нь галзуугийн эрсдэлд өртсөн байж болзошгүй дуудлага байна. Ихэнх тохиолдолд гудамжны нохдоос галзуу өвчин халдах эрсдэл байдаг учраас өдөр бүр устгал хийж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн н.Аригуун ярилаа.

Жилдээ 2-3 удаа үржилд орж, нэг удаагийн төрөлтөөр 8-10 гөлөг гаргаж байгаа нь гудамжны нохдын тоо буурахгүй байх шалтгаан болно. Өөрөөр хэлбэл,  нас бие гүйцсэн нохой таван жилийн дотор 6-7 мянга хүртэл үржих чадамжтай байдаг. Хязгаарлахын тулд өдөрт 250-400 нохойг тогтмол устгадаг байна.


Нийслэлд өдөрт 250-400 нохой устгаж байна   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй