Шууд Chart

Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ардын багш О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авав

2019-09-18 13:06:24

Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг томилсон билээ. 

Тэгвэл тэрбээр өчигдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авав.

Ингэснээр тэрбээр 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар ардын багш О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авав  
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
eki [127.0.0.xxx] 2019-09-19 19:51
shine bagshdaa sportin ondor amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй