Шууд Chart

"Нэг эрүүл мэнд" олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум үргэлжилж байна

2019-09-18 13:08:28

“Дэлхий дээр халдварт өвчний дотор зоонозын халдвар 75-80 хувийг, түүний дотор вируст халдвар 75 хувийг эзэлдэг. Монгол орон 70 сая гаруй мал ан араатан, жигүүртэн, хачиг, шумуул, эгэл биетэн, халдварын агуулагчтай байгаа нь зоонозын 30 гаруй өвчин гарах боломж нөхцөл бүрдсэнийг илтгэнэ.

Нэг улс орон, нэг салбар дангаараа шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдтэй /Зика вирүс, Эбола г.м/ тэмцэж чадахгүй учраас дэлхийн улс орнууд, нийгмийн бүх салбарууд “Нэг эрүүл мэнд” үзэл санаан дор нэгдэж байна. Нутагшмал, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүд болон НЭМ-ийн аюул, ноцтой байдлын эрсдэл нэмэгдэж буй үед үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь хүн, малын ЭМ-ийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй, орчны ЭМ, мал амьтан, ургамал, ус, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болж ирсээр байна.

“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын чиглэлээр хийгдэж буй энэхүү ОУ-ын хурал нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад ашиглах, практик үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 9-р сарын 18,19-ний өдрүүдэд Новотел зочид буудлын Хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Тус симпозиумд гадаадын 6 орны 25 төлөөлөгч аман илтгэл 17, ханын илтгэл 4, дотоодын 95 төлөөлөгч аман илтгэл 14, ханы илтгэл 20 гаруйг хэлэлцүүлнэ.

Симпозиумд:

• Шинэ болон сэргэж буй халдвар
• Дархлаажуулалт бүхий халдварт өвчин
• Зоонозын халдварт өвчин, тархалт
• Мал, амьтны ЭМ-ийн асуудал
• Орчны ЭМ-ийн тулгамдаж буй асуудал
• НЭМ-ийн ноцтой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын илтгэл танилцуулна.

Эх сурвалж: НЭМҮТ


"Нэг эрүүл мэнд" олон улсын эрдэм шинжилгээний VI симпозиум үргэлжилж байна   
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй