Шууд Chart

Оросын хилчид рүү халдсан Умард Солонгосын далайчдын асуудлаар шаардлага тавилаа

2019-09-18 13:28:08

ОХУ-ын Гадаад хэргийн яам Умард Солонгосын далайчдын Оросын хилчид рүү зэвсэглэн халдсан хэрэгт анхаарал ихээр хандуулж байгаагаа Москва дахь БНАСАУ-ын хэргийг түр хамаарагчид илэрхийлээд дахин ийм явдал гаргахгүй байхад нөөц арга хэмжээ авахыг шаардлаа.

ОХУ дахь Умард Солонгосын хэргийг түр хамаарагч Зин Жон Хепийг мягмар гарагт энэ асуудлаар Оросын Гадаад хэргийн яаманд дуудсан юм. Тэрбээр энэ үеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй, сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Оросын Приморын хязгаар дахь Холбооны Аюулгүй байдлын албаны хилийн удирдлагын хөлөг онгоцны бүрэлдэхүүн эргүүлийн ажиллагаа гүйцэтгэх үеэрээ Япон тэнгист Умард Солонгосын хоёр далбаат онгоц, 11 моторт онгоц хууль бус агнуур хийж байсныг илрүүлжээ. Энэ үеэр нэг далбаат завинаас Оросын хилчид рүү зэвсэглэн дайрсны улмаас гурван хилчин хүнд, хөнгөн шархадсан байна.

Хоёр онгоцонд байсан Умард Солонгосын 80 иргэнийг саатуулжээ. Саатуулагдсан этгээдүүдийг өнөө орой гэхэд Находка боомтод хүргэх юм байна.
Приморын хязгаарт Оросын газар нутгийн усанд Умард Солонгосын хууль бус загасчлалын онгоцыг саатуулах тохиолдол жил бүр гардаг. Хамгийн сүүлд 2016 онд ийм тохиолдол гарч байсан юм.

Тухайн үед Оросын хилчид хууль бусаар далайн бүтээгдэхүүн олборлож байсан Умард Солонгосын “Дае Янг 10” хөлөг онгоцыг зэвсэг хэрэглэн саатуулж байсан билээ. Энэ хөлөг онгоцонд Умард Солонгосын нийт 48 иргэн байсан юм. Халдлагын улмаас Умард Солонгосын хил зөрчигч хөлгийн есөн гишүүн, Оросын зургаан хилчин шархдаж, Умард Солонгосын зургаан иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн, 2.6-4 жилийн ял оноосон.  

Нийтэлсэн: Mонголын радио

Оросын хилчид рүү халдсан Умард Солонгосын далайчдын асуудлаар шаардлага тавилаа  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй