Шууд Chart

Венесуэлийн сөрөг хүчний удирдагчдын нэг суллагдлаа

2019-09-18 14:07:18

Венесуэлийн сөрөг хүчний удирдагчдын нэг шоронгоос суллагдлаа. Венесуэлийн Засгийн газар мягмар гарагт дээд шүүхдээ хандан, сөрөг хүчний удирдагч Хуан Гуадогийн орлогч Эдгар Замбраног шоронгоос суллах хүсэлт тавьсан тухай тус улсын Ерөнхий прокурор Тарек Уильям Сааб мэдэгдлээ.

Тэрбээр одоо шоронд хоригдож байгаа сөрөг хүчний бусад бүх улс төрчийн хэргийг дахин нягталж шалгана гэж амласан байна. Мягмар гарагт энэ талаар сөрөг хүчний нэг улс төрч “Улс төрийн хоригдлуудыг суллах ажил эхэлсэн. Бид хамтран зүтгэгч, орлогч дарга Эдгэр Замбраногийн эрх чөлөөг тэмдэглэнэ” гэж "твиттер" хуудсандаа бичсэн байна.

Венесуэлийн Ерөнхий прокурор сөрөг хүчний улс төрчийг суллаж буй тухай ийн мэдэгдэхээс нэг өдрийн өмнө Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар улс оронд нь үүсээд байгаа асуудлаар сөрөг хүчнийхэнтэйгээ тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл байна.

Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн орлогч Эдгар Замбрано нь өнгөрөгч 4 дөрөвдүгээр сарын 30-нд болсон бослого, эмх замбараагүй байдлыг дэмжсэн гэдэг шалтгаанаар тавдугаар сард баривчлагдсан юм.

Тэрбээр Хуан Гуайдогийн зохион байгуулсан бослогыг толгойлж оролцоод шоронд хоригдсон сөрөг хүчний 15 улс төрчийн нэг юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Венесуэлийн сөрөг хүчний удирдагчдын нэг суллагдлаа  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй