Шууд Chart

“Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо

2019-09-18 14:16:01

АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Чинзориг болон АНУ-ын “Эд Нэф” сангийн төлөөлөгч Май, АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели нар оролцов.

Сүүлийн үеийн дэвшилтэт энэхүү тоног төхөөрөмжөөр хүний онцлог, биеийн бүтцэд тохирсон протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж. АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели хэлэхдээ “Монголын протезийн үйлдвэр шинэ техник төхөөрөмжтэй болсноор гар ажиллагааг халж байна. Манай Хангер эмнэлгийн зүгээс бүх тоног төхөөрөмжүүдийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалтыг явуулж байгаа” гэлээ.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн хамт олонд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Талархлын бичиг” гардуулан өглөө.


“Эрхэм чанар” протезийн үйлдвэр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй