Шууд Chart

Б.Болортуяа хүрэл медалийн төлөө хүч үзнэ

2019-09-18 14:34:16

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл “Барыс” спорт цогцолборт үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Б.Болортуяа дагах барилдаанаа Кыргызстаны бөх, 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надироваг 10-0 оноогоор цэвэр яллаа.

Ингэснээр хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдана.

Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялаад шилдэг 16-д  Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан билээ. Ингэснээр АНУ-ын Винчестер Туркийн Бедиха Гуныг нарын хэн ялсантай нь дагах барилдаан хийх эрхтэй болоод байсан бөгөөд ийнхүү ээлжит ялалтаа байгуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Болортуяа хүрэл медалийн төлөө хүч үзнэ   
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй