Шууд Chart

БНСУ Японы компаниудыг гадаад худалдааны илүү таатай нөхцөл олгох жагсаалтаас хасчээ

2019-09-18 16:44:07

Өмнөд Солонгосын засаг захиргаа Японы компаниудыг гадаад худалдааны илүү таатай нөхцөл олгох жагсаалтаас хассанд гүнээ харамсаж байна гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ишю Сугавара сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Өмнөд Солонгос улсад саяхныг хүртэл хоёр жагсаалт үйлчилж байсан юм. Эхний жагсаалтад нь гадаад худалдааны гэрээ хэлцэл хийхэд давуу эрх эдэлдэг улс орнууд багтдаг бол хоёр дахь жагсаалтын улс орнууд ийм эрх эдэлдэггүй байжээ.

Харин өнөөдрөөс эхлэн мөрдөж байгаа шийдвэрээр Япон улсыг худалдаа хийхэд нэмэлт зөвшөөрөл шаардлагатай гэх гурав дахь ангилалд оруулсан байна. Энэ жагсаалтад Японоос өөр улс багтаагүй гэнэ.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Өмнөд Солонгосын энэ шийдвэрээс болж Японы импорт, экспортод хүчтэй нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ ямар үндэслэлээр ийм арга хэмжээ авах болсныг тогтоох шаардлагатай гэж Ишю Сугавара тэмдэглэжээ.

Япон Улсын Засгийн газар Өмнөд Солонгос улсын шийдвэрийг ямар ч үндэслэлгүй, Япон улсын авсан арга хэмжээний хариуд авсан, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Гэхдээ Япон Улс өнгөрөгч долоодугаар сард Өмнөд Солонгос руу цахилгаан бараа үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материал экспортлохыг хязгаарласан билээ. Мөн өнгөрөгч наймдугаар сард Өмнөд Солонгосыг гадаад худалдаанд илүү таатай нөхцөл олгох улс орнуудын жагсаалтаас хассан юм.


БНСУ Японы компаниудыг гадаад худалдааны илүү таатай нөхцөл олгох жагсаалтаас хасчээ   
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй