Шууд Chart

НҮБ: Дэлхийн бүх цагаачийн тал орчим хувь нь 10-аад улсад л аж төрдөг

2019-09-18 16:56:15

Дэлхий дахинаа цагаачдын тоо 2010 оныхоос 51 саяар нэмэгдэж, 2019 онд 272 саяд хүрчээ. Цагаачдын талаас илүү хувь нь 10 улсад л аж төрж байна гэж НҮБ-ын тайланд дурджээ.

2000 онд дэлхийн нийт хүн амын 2.8 хувь нь цагаач байсан бол өдгөө энэ тоо нэмэгдэж, 3.5 хувь болсон байна. Европ тив цагаачдын тэмүүлдэг гол газруудын нэг хэвээр байгаа бол түүний араас Хойд Америк, Баруун Ази орж байна.

Дэлхийн бүх цагаачийн тал орчим хувь нь 10-аад улсад л аж төрдөг. Тухайлбал, нийт цагаачдын 19 хувь буюу 51 сая нь АНУ-д, 13 сая нь Герман болон Саудын Арабт, 12 сая нь ОХУ-д, 10 сая нь Их Британид, 9 сая нь Арабын Нэгдсэн Эмират Улсад, 8 сая нь Франц, Канад, Австралид, 6 сая нь Италид амьдардаг.

Олон улсын нийт цагаачдын гуравны нэг нь 10-аад улсаас гаралтай. Цагаачдын тоогоор Энэтхэг тэргүүлдэг бөгөөд 18 сая энэтхэг хилийн чанадад аж төрдөг гэнэ. Энэтхэгийн араас Мексик, Хятад орж, Орос, Сири удаалжээ.

Цагаачдын 75 орчим хувь нь хөдөлмөрийн насныхан буюу 20-64 настай байна. Тайланд долоон цагаач тутмын нэг нь 20-иос доош насныхан гэж тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ: Дэлхийн бүх цагаачийн тал орчим хувь нь 10-аад улсад л аж төрдөг  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй