Шууд Chart

"Талибан" бүлэг АНУ-ын Ерөнхийлөгчтэй энхийн яриагаа сэргээхэд бэлэн гэлээ

2019-09-18 17:04:58

Афганистаны "Талибан" бүлэг АНУ-ын Ерөнхийлөгчтэй энхийн яриагаа сэргээхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Афганистанд энх тайван тогтоох яриа хэлэлцээнд Талибчуудыг төлөөлсөн гол хэлэлцэгч Шер Мохаммед Аббас Станикзай "ВВС" агентлагт өгсөн ярилцлагадаа “Афганистанд энх тайван тогтоох цорын ганц арга зам нь яриа хэлэлцээний арга болоод байна” гэж ярьсан байна.

Талибаны төлөөлөгч “Талибчууд буруу зүйл хийгээгүй. Америкчуудын мэдээллээр тэд ч гэсэн хэдэн мянган талиб хүний аминд хүрсэн. Гэхдээ хоёр талаас аль аль нь гал нээгээгүй учраас энэ хооронд аль нэг америк цэрэг амь насаа алдсан байлаа ч тэд ийм хариу үйлдэл хийх ёстой гэсэн үг биш. Бидний хувьд яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн” гэж ярьжээ.

Өнгөрөгч наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Афган дахь Талибаны төлөөлөгчид АНУ-ын албаны хүмүүс Афганистанд гал зогсоож энх тайван тогтоох гэрээ байгуулахаар зарчмын хувьд тохиролцсон. Есдүгээр сарын 8-нд Америкийн тал Талибаны төлөөлөгч болон Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганиг хүлээн авч уулзах байснаа гэнэт цуцалж, энхийн яриа хэлэлцээгээ зогсоогоод байна. Учир нь энэ сарын 6-нд Талибчууд Кабул хотод хийсэн нэг халдлагын үеэр амь насаа алдсан хүмүүсийн дунд нэг америк цэрэг байсан юм.

Сүүлд буюу энэ мягмар гарагт Талибчууд Кабул хотод амиа золиослосон хоёр халдлага үйлдээд байна.

Нийтэлсэн: Mонголын радио

"Талибан" бүлэг АНУ-ын Ерөнхийлөгчтэй энхийн яриагаа сэргээхэд бэлэн гэлээ   
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй