Шууд Chart

Индонез улс эмэгтэйчүүдийн гэрлэх насыг нэмэв

2019-09-18 17:13:48

Охид, бүсгүйчүүд "хүүхдээрээ" хурим хийхийг багасгах зорилгоор Индонез улс эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 19 болгон нэмж байна. Гэрлэлтийн тухайд хуульд өөрчлөлт оруулахыг хууль тогтоогчид санал нэгтэй дэмжсэн гэж тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын цахим хуудсанд бичжээ.

Өмнөх хуулиар Индонезийн охид, бүсгүйчүүд 16 насандаа, харин эрчүүд 19 настай гэрлэхийг зөвшөөрсөн байна. Мөн эцэг, эх нь орон нутгийн захиргаа болон шашны асуудал эрхэлсэн шүүхийн зөвшөөрлөөр гэрлэх насанд хүрээгүй охидоо хуримлуулах боломжтой.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр Индонезэд охидын 14 хувь нь 18 насанд хүрэхээсээ өмнө гэрлэсэн бол, нэг хувь нь 15 нас ч хүрэлгүй хүний эхнэр болсон байна.

Нийгмийн энэ үзэгдэлд боловсрол, ядуурал, гэр бүлээ хүндэтгэх үзэл санаа, соёлын болон шашны хууль зэрэг нь охидыг ингэж эрт гэрлэхэд хүргэдэг аж.  
Харин хуульд орж байгаа өөрчлөлтөөр охид 19 насандаа гэрлэх эрхтэй болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Индонез улс эмэгтэйчүүдийн гэрлэх насыг нэмэв   
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй