Шууд Chart

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяагийн ээж Б.Цэцэгээ: Охин маань хэлсэн амлалтандаа хүрч чадлаа

2019-09-19 11:55:41

Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өчигдөр болсон барилдаанаас Монгол Улсын тамирчин Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, элэг нэгт түмнээ баярлууллаа.   

Тэрбээр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн бөгөөд өмнө нь 23 хүртэлх насны Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин юм.

Өөрөө алс хол байгаа тул манай сайтын сурвалжлах хэсэг аавтай нь холбогдож уулзах гэсэн боловч ажилтай байна гэсэн хариу сонссон тул ээж Б.Цэцэгээтэй нь уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө танай гэр бүлийнхэнд баяр хүргэе. Охин тань дэлхийд данстай боллоо шүү дээ ...

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байна.

-Өчигдрийн барилдааныг та телевизээр үзсэн үү. Анх яаж мэдсэн бэ?

-Б.Болортуяагийн эгч, дүү нар нь фэйсбүүкээр үзчихээд надад хэлсэн юм. Учир нь би өчигдөр ажилтай байж таарсан л даа.

-Б.Болортуяа тэмцээнд явахдаа та нарт юу гэж хэлсэн бэ?

-“Охин нь чадна, үзүүлээд өгнө өө” гээд л явсан. Тэр амлалтандаа хүрч чадлаа. Нэлээн хүнд хүнд барилдаан хийсэн гэдгийг дүү нь надад хэлсэн. Харин би яг бодитоор хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.  

-ДАШТ-д анх удаа оролцоод медаль хүртсэн тамирчин ховор шүү. Ээж хүний зөн ч байсан болов уу?

-Охин маань өөртөө их итгэлтэй хэлсэн болохоор би итгэж байсан.

-Онгоцны буудлаас та бүхэн гаргаж өгсөн үү. Эсвэл тамирчидтайгаа л явсан уу?

-Аав нь бид хоёр гаргаж өгч амжаагүй ээ. Дүү, найз нөхөд нь л гаргаж өгсөн.

-Танай гэр бүлийнхэнд бөхийн удам бий юу. Ямар ч байсан дүү нь мөн адил чөлөөт бөхөөр барилддаг гэж сонссон ...

-Бид хоёрын аль ч талд бөхийн удам байхгүй. Охин маань өөрийнхөө л хүсэл сонирхлоор хичээллэж эхэлсэн. Багаасаа л спортод дуртай, тамирчин болно гэсэн хүүхэд байлаа. Дүү нь ч гэсэн сайн барилдаж байгаа. Олон ч амжилт үзүүлсэн. Эгч нь тэмцээнүүдийнх нь нэрийг сайн мэдэхгүй юм. Хамгийн сүүлд Японд болсон тэмцээнээс алтан медаль хүртсэн.

Дүү охин Б.Баярмаа. 

-Та болон аав нь ямар ажил мэргэжилтэй вэ. Одоо хаана ажилладаг вэ?

-Аав нь “Таван богд” группын харуул хамгаалалтад ажилладаг бол би “Атар өргөө” ХК-д технологич хийдэг.

-Танайх уг гарал аль нутгийнх вэ?

-Ховд аймаг Булган сумын харьяат Алагтолгой багийн вангийн торгууд нутгийн улс. Манайх дөрвөн охинтой. Гурав дахь нь Болортуяа. Эгч, дүүг нь Болорцэцэг, Болорчимэг, Болортуяа, Баярмаа гэдэг.

-Улаанбаатарт хэдэн онд шилжиж ирсэн бэ. Б.Болортуяа хэддүгээр арван жилийг төгссөн бэ?

-2001 онд шилжиж ирсэн. Охид маань нисэхийн 114 дүгээр сургуулийг төгссөн. Дунд ангид сурч байхдаа өөрөө С.Мөнхсүх багштайгаа уулзаж, шавь нь болсон. Харин бид хоёр дараа нь уулзаж, танилцаж байлаа.   

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяагийн ээж Б.Цэцэгээ: Охин маань хэлсэн амлалтандаа хүрч чадлаа   
Үзсэн: 9673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
а [127.0.0.xxx] 2019-09-22 05:32
Манай эрэгтэйчүүдээс нэг ч медальгүй шүү. Ал больё гэхэд ядаж хүрэл ч байдаггүй
Зочин [127.0.0.xxx] 2019-09-22 05:32
Алт
Энхсайхан [127.0.0.xxx] 2019-09-20 11:35
Баяр хүргэе. Цэцгээтэй хамт ажилладөг байлаа.
Олимп [127.0.0.xxx] 2019-09-20 08:54
Олимпын алт л аваарай даа, энэ л эрхэм шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 23:14
Мундаг охин төрүүлсэн 2 дүүдээ баяр хүргэе болортуяадаа улам их амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 23:10
Bayr xurgie duudee baxarxaj bn minii 2 xuuxdiig bagaas xamt osgoj tus bolsn oxiduud shuu bayrllaa
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 22:59
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 22:55
Саинбайна.амжилт.хүсэн.ерөөж.байна
zochin [127.0.0.xxx] 2019-09-19 16:43
ih holsoo gargasan daa bayr hurgiy
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 15:25
баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 14:45
sain baina
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 14:44
За за, шууд од болгочих юм байна л даа, ядахдаа олимпын хурэл бол бас яах вэ гэх сэнж
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 15:39
Ямар их хичээл зүтэл хөлс хөдөлмөрөө урсган байж энэ хүртэл явж байгаа билээ дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 15:11
муу атаархуу ац минь ѳмхий амаа татаарай
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 14:10
bayr hurgej.ulam ih amjilt husey
зочин [127.0.0.xxx] 2019-09-19 14:01
Ийм мундаг охин төрүүлж өсгөж, хүмүүжүүлсэн аав ээжид нь талархъя. Танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 15:39
Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2019-09-19 15:06
Баяр хүргье. Спортын өндөр амжилт хүсье.Аав ээжид нь эрүүл энх сайхан бүхнийг хүсье.

Бидэнтэй нэгдээрэй