Шууд Chart

Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ

2019-09-19 15:00:00

Төвдийн хуучны ховор, үнэ цэнэтэй 3000 гаруй ном судрыг сэргээн засварласан талаар урд хөршийн CCTV мэдээллээ.

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орон 2010 оноос хойш эртний 18 мянга гаруй судар бичгийг тоолж бүртгэлжүүлсэн байна. Мөн эртний 291 ном, судар бичгийг үндэсний үнэ цэнэтэй, эртний номын жагсаалтад оруулсан аж. Түүнчлэн энэ оноос эхлэн Хятад улс Түвдийн Потала ордны хуучны ном судар, сурвалж бичгийг хамгаалах болон ашиглахад зориулж 10 жилийн хугацаанд 300 сая юанийн хөрөнгө оруулахаар болсон юм. Одоогийн байдлаар тус ордны сан хөмрөгт Монгол, Хятад, Төвд, Санскрит зэрэг олон хэл дээрх ховор нандин 40 мянга орчим ном судар, сурвалж бичиг хадгалагдаж байна. Тухайлбал, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хуучны 3000 гаруй ном судрыг сэргээн засварлажээ  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй