Шууд Chart

“Зохистой хөдөлмөрөөр дамжуулан ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улс” сэдэвт тайланг танилцуулав

2019-09-19 17:06:59

Хөдөлмөрийн статистикийн шинэчлэгдсэн аргачлалыг болон “Зохистой хөдөлмөрөөр дамжуулан ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улс” сэдэвт тайлангийн үр дүнг Архангай аймагт танилцууллаа.

“Зохистой хөдөлмөрөөр дамжуулан ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” сэдэвт анхны тайланг Олон улсын хөдөлмөрийн байгууллагтай хамтран боловсруулж, үндэсний хэмжээнд үр дүнг тархаах семинарыг 2019 оны 3 дугаар сарын 1-ны өдөр зохион байгуулсан. Мөн орон нутагт уг тайлангийн үр дүнг тархаах ажил хийгдэж байгаа бөгөөд энэ удаад SECiM төслийн хүрээнд Увс, Завхан, Архангай аймгуудад зохион байгуулж байна.

Семинарын гол зорилго нь бүх шатны мэдээлэл гаргагч, хэрэглэгчид, бодлого боловсруулагчдад хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн талаарх шинэчлэгдсэн ойлголт тодорхойлолтыг болон дээрх тайлангийн үр дүнг танилцуулах, цаашид мэдээллийг тогтмол бий болгоход хамтран ажиллах, бүх шатны бодлого, төлөвлөлт боловсруулах үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бий болгох ач холбогдолтой юм. Мөн Хөдөлмөрийн статистикийн шинэчлэгдсэн аргачлалыг танилцуулах явдал юм.

Семинарт ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа, статистикч М.Доржпагам, мэргэжилтэн Т.Энхжин, аймгийн статистикийн хэлтсийн хамт олон, аймгийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн АОЭХ, ҮЭХ, болон бусад алба, хэлтсийн төлөөллүүд оролцож мэдээлэл авлаа.

Мөн ҮСХ-ны дээрх ажилтнууд ҮСХ-ноос тогтмол зохион байгуулдаг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн үндсэн эх үүсвэр болон Ажиллах хүчний судалгааны Архангай аймаг дахь зохион байгуулалттай танилцаж, өрхөөс судалгааг авч буй явцад хяналт хийн, заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Эх сурвалж: ҮСХ


“Зохистой хөдөлмөрөөр дамжуулан ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь Монгол Улс” сэдэвт тайланг танилцуулав  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй