Шууд Chart

Шашны сургууль шатсанаас үүдэж 28 хүн амиа алджээ

2019-09-19 19:07:59

Либерийн лалын шашны сургууль галд өртөж, 28 хүн амиа алджээ. Тэдний хоёр нь багш, 26 сурагч байсан гэнэ. Гал 09 дүгээр сарын 18-ны шөнө дунд лалын сүмтэй залгаа нийтийн байрнаас эхлэн гарсан байна. 

Галын шалтгааныг одоохондоо тогтоож чадаагүй ч шаардлагатай шалгалтыг явуулж байна гэж ослын газарт очсон Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа мэдэгджээ. Британийн “Би-Би-Си” радио станц энэ галын үеэр хоёр сурагч, нэг багш л амьд гарсан гэж мэдээлж байна. Тус шашны сургуульд 10-20 насныхан суралцдаг байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Шашны сургууль шатсанаас үүдэж 28 хүн амиа алджээ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй