Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-09-20 08:51:59

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ж.Чинбүрэн: ”, “Ө.Энхтүвшин: Намайг Ёс зүйн дэд хороогоороо оруулна биз”, ““Өдрийн сонин”-ынхон нэг өдрийнхөө цалингаа Ж.Жаргалсайханы эмчилгээнд хандивлалаа” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Шилэн барилга нь шилдэг архитектур биш”, “Харийн мафийнханд элэг нэгтнүүдээ золиослогч бол Үндэсний аюулгүй байдлын эсрэг хэрэгтэн”, “Манай Х.Уянга хоёр дахь удаагаа “цахиур” хагаллаа”, “Хамгийн өндөр цалинтай нь уул уурхайн салбарынхан”” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАХН-аас УИХ-ыг тарахыг шаардлаа”, “Р.Болормаа: Чанаргүй зам барьдаг компаниудад эрх олгосон  хүмүүст хариуцлага тооцъё”, “Баялгийн сан  бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн гялайх ганц заалт” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “М.Өсөхбаяр: Э.Оюунболд аварга бол авьяаслаг бөх, шинжилгээний дээж солигдсон эсэхийг тогтоох хэрэгтэй”, “Засгийн газрын ажлыг харлуулах төлөвлөгөө замын салбараар үргэлжилж байна”, ““Шинэ” нам УИХ тарахыг дэмжиж, эвсэл байгуулж байгаагаа зарлав” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй