Шууд Chart

С.Батцэцэг хоёрхон секундэд ялалтаа алдлаа

2019-09-20 09:05:23

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялаад байсан юм.

Тэгвэл 1/4 шигшээ барилдаанаа дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонтой хийв.

С.Батцэцэг барилдааныг 5:4-өөр хошуучилж яваад цаг дуусахаас хоёрхон секундэд өрсөлдөгчийнхөө давхар хамах мэхэнд хоёр оноо алдаж ялагдал хүлээлээ.

Ийнхүү тэрбээр хагас шигшээд өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Батцэцэг хоёрхон секундэд ялалтаа алдлаа  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-20 09:56
Орхоныг хорлоод юу хожив.Орхон байсан бол чөлөөтийхөн өнөөдөр нэг дэлхийн аврагатай байх байсан юм.новш.
Үзэгч [127.0.0.xxx] 2019-09-20 09:15
Илт илүүл байлаа ш дээ. Энэ балаа зугтдаг тактикаа хэзээ болихын бээээээ Олимп дээрч илүү яваа л зугтааж тэнэгтээл хожигдсон Сая илүү л байлаа зугтааж хамгаалжийнэ гэж эргүүтээл ялагдлаа бурхан өршөөг та нарыг

Бидэнтэй нэгдээрэй