Шууд Chart

Өсвөрийн хөлбөмбөгчид азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна

2019-09-20 09:48:58

Азийн 16 хүртэлх насны АШТ-ний  урьдчилсан шатны тэмцээн БНСВУ-ын нийслэл Ханой хотноо энэ сарын 14-нөөс 22 хүртэл болж байна.

Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж буй. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд”  баг Малайз Улсад өнгөрсөн наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан.

Манай өсвөрийн шигшээ баг энэ сарын сарын 14-нд Макаогийн багтай тоглож, 1:0 харьцаагаар хожиж тэмцээний гараагаа амжилттай эхлэв.

Харин энэ сарын 16-нд Австралийн хүчтэй багтай тоглож 2:1 харьцаагаар, есдүгээр сарын 18-нд талбайн эзэн Вьетнамын багт 7:0 харьцаатай хожигдол хүлээв. Энэ сарын 22-нд Зүүн Тиморын багтай  тоглоно.

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны төлөөлөл болон Ханой хотод суралцаж буй оюутнууд “Залуу чононууд” багаа урьдчилсан шатны шалгаруулалтын тоглолтуудад уухайлан дэмжиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн хөлбөмбөгчид азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй