Шууд Chart

Өнөө орой нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана

2019-09-20 09:56:14

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах 5 буудлаас 7 буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.


Өнөө орой нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-20 10:06
hairan zam taviad udaagyi baihad ni uhdag estoi hetsuu himuus shu ergeed evteihen hiigeerei de bolj baigaa yamiig ih suitgeh yam da daraa bitgii ter ene hiine geed shoroo chiheed hayachihaarai

Бидэнтэй нэгдээрэй