Шууд Chart

С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ

2019-09-20 10:31:33

Казахстаны нийслэл Нур-Султан хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Манай улсын тамирчид одоогоор хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм. Тэдний нэг бол Б.Болортуяа юм.

Энэ баярт цаг үед түүний анхны багш нарын нэг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, сүмо барилдааны ОУХМ, аймгийн арслан С.Мөнхсүхтэй холбогдож, шавийнх нь талаар тодруулсан юм.

Тэрбээр “Б.Болортуяа 2011 онд буюу зургадугаар ангид сурч байхдаа ангийнхаа гурван охины хамт надад шавь больё гээд ирж байлаа. Тэд дөрвүүлээ жүдо бөхөөр дүүргийн медальтай. Ингээд миний удирдлага дор нэг жил бэлтгэл хийж байснаа бүгдээрээ “Жүдогоор хичээллэхээр боллоо. Чөлөөт бөхөө орхилоо” гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Та нар нэгэнт ийм шийдвэр гаргаж байгаа бол битгий иргэж ирээрэй” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэд тэр өдрөөс хойш жүдо бөхийн талаар ярилгүйгээр бэлтгэлээ хийсэн. Б.Болортуяа хөдөлмөр ч, тууштай, даруу төлөв зантай. Ар гэрийнхнээс нь ялангуяа аав нь бөхөд маш хайртай. Эцэг эхийн хурал болох бүрт байнга ирдэг. “Сахилга бат амжилтын үндэс” гэсэн клубын уриагаа чанд мөрддөг. Багшаасаа байнга зөвөлгөө авч, хамтарч ажилладаг. Мөн нэмж хэлэхэд “Женко” группийн захирал, "Женко" клубын үүсгэн байгуулагч Х.Баттуул, Гимнастикийн багш Энхтүвшин ахтай хамтарч түүнийг уян хатан гимнастикийн суурьтай болгосон” гэв.

Сонирхуулахад, түүний бусад шавь нарыг нэрлэвэл Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Бямбажав, чөлөөт бөхийн спортоор ихэвчлэн хичээллэдэг аймгийн заан, ОУХМ Г.Төрболд, аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй нараас эхлээд олон бий. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ   
Үзсэн: 2196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ок [127.0.0.xxx] 2019-09-20 19:17
одоо ингээд үнэн худал юм бичээд хүүхэд битгий эвдээд байгаач ээ

Бидэнтэй нэгдээрэй