Шууд Chart

Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг тоглолтоо хийв

2019-09-20 10:59:30

БНСУ-ын Олон улсын соёл, урлагийн “Сочо” холбооноос энэ оны 9 дүгээр сарын 17-нд Сөүл хотын “Илсин” соёлын танхимд Олон улсын хөгжмийн тоглолт зохион байгуулав. Энэхүү тоглолтод БНСУ-ын Сэжон их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Ли Ги Жон, Монгол Улсын их сургуулийн профессор, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, Олон улсын хөгжмийн уралдааны шүүгч, төгөлдөр хуурч Пак Сөн Хва, Гуамийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч Стефен Беднарчук, АНУ-ын Эйл их сургуулийн судлаач бөгөөд БНСУ-ын Сонбин их сургуулийн профессор Ан Ми Хен, БНСУ-ын Сүгмен их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Жон Хэй Сү, АНУ-ын Арканзасын их сургуулийн профессор, төгөлдөр хуурч Наоки Хакутани нар урилгаар оролцож, уран бүтээлээ толилуулав.

Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг МУАЖ З.Гүнсэнгийн үг, О.Сангидоржийн ая “Зулай цагаан Алтай” дуу, Оросын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, А.Скрайбиний уран бүтээлээс тус тус тоглож, үзэгчдийн талархлыг хүлээв. Тоглолтыг ЭСЯ-ны хамт олон болон суугаа оронд амьдарч, ажиллаж буй монгол иргэд, хөгжим судлаач нар сонирхов.


Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг тоглолтоо хийв  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй