Шууд Chart

АНУ Кубын дипломат төлөөлөгчдийг албадан гаргалаа

2019-09-20 11:16:26

АНУ үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийсэн гэж буруутган НҮБ-д Куба улсыг төлөөлөн Нью-Йорк хотод суудаг хоёр дипломат ажилтныг албадан гаргажээ.

Энэ тухай АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч “НҮБ дахь Куба улсын бүхий л үйл ажиллагааг хязгаарлалаа” гэж мэдэгдсэн байна. Гэвч албаны хүн дипломат төлөөлөгчид ямар үйлдэл хийсэн, юу болсон талаар дэлгэрэнгүй зүйл хэлээгүй байна.

АНУ-ын талаас ийм шийдвэр гаргасны дараа Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригоз “Огт үндэслэлгүй шийдвэр” гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын тал хоёр төлөөлөгчийг нь албадан гаргасан явдалд “Хоёр улсын хооронд зөрчил маргаан дагууллаа” хэмээн твиттерт бичжээ.

Ирэх долоо хоногт олон улсын хамтын нийгэмлэгийнхэн АНУ-ын Нью-Йорк хотод байдаг НҮБ-ын төв байрнаа болох ерөнхий чуулганд оролцохоор цуглах юм.

Вашингтоны зүгээс гаргасан энэ шийдвэр Ардчиллын өлгий гэгддэг энэ улс болоод Коммунист тогтолцоотой Куба улсын хоорондох мартагдаагүй маргааныг хурцатгалаа. АНУ-ын хувьд Гавана дахь Элчин сайдын яамны ажилчид нь тодорхойгүй шалтгаанаар толгой эргэх, сонсгол алдагдах зэрэг шинж тэмдгээр зовох болсонд Кубыг үл мэдэгдэх хэт авианы халдлага зохион байгуулсан гэж буруутгаж байгаа бол, нөгөө тал нь үүнийг няцааж байгаа юм.

Энэ талаар хамгийн сүүлд Канадын нэгэн судалгааны байгууллага “Халдвар тээгч шавьж устгахын тулд Кубад мэдрэлд нөлөөлөгч хор их цацдаг нь нөлөөлсөн байж болзошгүй” гэж дүгнэснээ пүрэв гарагт зарлажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Кубын дипломат төлөөлөгчдийг албадан гаргалаа   
Үзсэн: 122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй