Шууд Chart

Нийтийн эзэмшлийн газрын 449 байршилд газар чөлөөлөлтийг хийжээ

2019-09-20 12:09:14

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийв.

 Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн газрын 449 байршилд газар чөлөөлөлтийг хийсэн байна. Үүнээс

  • Хашаа хайс 346
  • Өргөтгөлийн барилга 8,
  • ТҮЦ 32 тоосгон
  • Граж 23 гээд нийт 4151 м2 газар чөлөөлөөд байгаа аж. 

"Найрамдал" олон улсын хүүхдийн зуслангийн газарт зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй 24 байршилд газар эзэмших гэрчилгээг 9 сарын 5-ны захирамжаар хүчингүй болгожээ. Нийт 103 иргэн, ААН-ийн зөвшөөрлийг судалсан бөгөөд 69-ийг нь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байгаа юм байна. Дээрх иргэдээс хууль бусаар газрын эрхийг цуцалж байна хэмээн нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд нөхөн төлбөртэй холбоотой маргаан шүүхэд шилжээд байгаа юм байна. 

Нийслэлийн хэмжээнд сургууль , цэцэрлэг, эмнэлгийн 45 байгууллагын газраас 2.9 га газрыг хасч иргэн, ААН-д олгосон хууль бус үйлдэл гарчээ. Дээрх зөвшөөрлүүдийг хүчингүй болгох арга хэмжээг эхлүүлээд байгаа юм байна. 


Нийтийн эзэмшлийн газрын 449 байршилд газар чөлөөлөлтийг хийжээ  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй