Шууд Chart

Сайжруулсан түлшний 17228 ширхэг “Сайн карт” тараагдаж эхэллээ

2019-09-20 11:33:11

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана. Өчигдөр нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш авах эхний 17228 ш “Сайн карт”-ыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өглөө.

Уг картыг өнөөдрөөс эхлэн хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан тараана. Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан апплекшейнд уншуулж худалдан авалт хийх юм. Бусад дүүрэгт карт уншигдахгүй болохыг анхаарна уу. “Сайн карт”-нд эхний удаа 3тн шахмал түлшний эрх бий.

Иргэн таны түлш авах тоогоор хэрэглээ хасагдах бөгөөд дахин цэнэглэх боломжтой. Уг карт нь төлбөрийн хэрэгсэл биш нэг өрх өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл юм.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар


Сайжруулсан түлшний 17228 ширхэг “Сайн карт” тараагдаж эхэллээ   
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй