Шууд Chart

I, II, III ангиллын 20 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-09-24 12:34:42

2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 119,197,486 төгрөгийн үнийн дүн бүхий 178,953 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+9.15%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB+6.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Импекс" ХК (AOI-15.00%) болон "Ремикон" ХК (RMC-8.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.14 хувиар буурч, 18,960.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,456,073,943,750 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 20 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй