Шууд Chart

"Түмэн шувуут" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байна

2019-09-25 10:27:50

2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 270,171,973 төгрөгийн үнийн дүн бүхий 354,116 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" ХК (TUM+2.49%) болон "Ард Даатгал" ХК (AIC+0.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-7.61%) болон "Гермес центр" ХК (HRM-6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.63 хувиар буурч, 18839.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,447,995,558,054.19 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Түмэн шувуут" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байна  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй