Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

2019-10-03 06:07:58

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 5. Бархасвадь гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход  сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд  муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар  одогсод баруун хойш мөрөө  гаргавал  зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй