Шууд Chart

I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-10-02 09:27:30

2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 18,665,378 төгрөгийн үнийн дүн бүхий 121,168 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +15.00%) болон "Багануур" ХК (BAN+13.75%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард Даатгал" ХК (AIC-12.02%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн)" ХК (ERDN-8.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.04 хувиар буурч 19255.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,479,379,424,061.04 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй