Шууд Chart

"Атар-Өргөө" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

2019-10-03 09:40:55

2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 21,230,484 төгрөгийн үнийн дүн бүхий 90,277 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавилга" ХК (TVL +15.00%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ+15.00%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бүтээлч үйлс" ХК (BLC-14.98%) болон "Атар-Өргөө" ХК (ATR -11.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.23 хувиар буурч 19210.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,481,640,011,232.06 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Атар-Өргөө" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй