Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

2019-10-06 08:08:18

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  7-12 метр. 12-14 хэм дулаан байна. 

2019 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 7, 9, 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

 


Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй