Шууд Chart

“Аврагч” нөхөрсөг тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулав

2019-10-07 10:11:21

Орхон аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, ард, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 21 дэх жилдээ “Аврагч” нөхөрсөг тэмцээнийг аймгийн багийн иргэдийн дунд зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн 21 багийн 1680 гаруй иргэн оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах мэдлэгээ сорьсон юм.

Иргэд 3,5 км замыг туулахдаа газар хөдлөлтийн голомт, ой хээрийн түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, авто осол, химийн бодис алдагдсан үед авах арга хэмжээ зэрэг дадлагын талбайд даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулсан байна.

Тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрт Баян-Өндөр сумын “Урт булаг” баг, дэд байрт Баян-Өндөр сумын “Цагаанчулуут” баг, тэргүүн байрт Жаргалант сумын баг шалгарлаа гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


“Аврагч” нөхөрсөг тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулав  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй