Шууд Chart

АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

2019-10-07 10:12:57

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл 09 дүгээр сарын 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулсан.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр 09 дүгээр сарын 27-оос эхлэн “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг өнөөдөр зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   


АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо  
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-07 23:36
Энэ 9-10 сард ууланд авирдаг ,авируулдаг улсууд болиоч ээ чадахгүй байж баахан хүнд ажил болгох юмаа энэ онцгой байдалийнхан дараа нь араас чинь хоолтой хоолгүй араас чинь авирах юмаа энэ хайрхан хүн хүлээж авахгүй байхад л гадаад дотоодгүй л авирчих юмаа бурхан та нарыг өршөөг.

Бидэнтэй нэгдээрэй