Шууд Chart

Алтай нутгийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн боллоо

2019-10-07 13:18:52

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн начин Н.Бадамсэрээжидийн нэрэмжит Алтай нутгийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Сонгинохайрхан дүүргийн 80-р сургуульд боллоо.

Энэхүү барилдаанд Жаргалан сумын харъяат, сумын заан Г.Ганхуяг түрүүлж, Баян-Уул сумын харъяат, бөхийн самбо, жүдо барилдааны ОУХМ, сумын заан Б.Гаажадамба үзүүрлэв.

Харин их шөвөгт Чандмань сумын харъяат, сумын заан Ц.Амартүвшин, Шарга сумын харъяат, сумын заан Б.Сэрсэндэмид шалгарлаа.

Бугат сумын харъяат, сумын заан Б.Ганбат, Чандмань сумын харъяат, сумын заан Х.Дашзэвэг, Баян-Уул сумын харъяат, сумын заан Д.Бямбадорж, сумын начин Х.Амгаланбаатар нар шөвгийн наймд үлдэв.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат О.Октябрь, Б.Лхагвасүрэн нар ивээн тэтгэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алтай нутгийн сумын цолтой болон залуу бөхчүүдийн боллоо  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй