Шууд Chart

Өвөрхангай аймгийн БОЭТ-д чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлнэ

2019-10-09 10:41:18

Эрүүл мэндийн газар, Нийгмийн бодлогын хэлтсийн хамтарсан Хяналт үнэлгээний ажлын хэсгийн БОЭТ-ийн үйл ажиллагаанд хийсэн Хяналт үнэлгээний дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны саналыг аймгийн Засаг дарга дэмжиж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах үйлчилгээний соёл, орчин, үйлчилгээний ажилтны харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор “Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зөвлөх байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.  

Тус төслийн санхүүжилтийг аймгийн Засаг даргын тамгын газар, зөвлөх байгууллагаар “Обзерв консалтинг” ХХК тус тус хариуцан ажиллах бөгөөд төслийг хэрэгжүүлсэнээр чанарын удирдлагын тогтолцоог нутагшуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хүргэж, чанар хүртээмжийг сайжруулах эерэг үр дүн гарах юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өвөрхангай аймгийн БОЭТ-д чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 92 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй