Шууд Chart

Улсын Филармонийн тайзнаа “Симфони Жазз” тоглолт болно

2019-10-09 10:54:45

Монголын эстрад, жазз урлагийн ууган уран бүтээлчид болох Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.

Монголын урлагийн сор болсон Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж гээд олон сайхан авьяастнуудыг ард түмэнтэйгээ танилцуулсан гавьяатай чуулга юм.

Одоогийн “Баян Монгол” чуулгын залуучууд тус чуулгын тав дахь үеийн уран бүтээлчид ба жазз хөгжмийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа юм. 

“Баян Монгол” чуулгын уран бүтээлчид ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, ном, тоглолтууд гээд олон ажлууд зохион байгуулж байна.

Мөн энэ сарын 18-нд Улсын Филармонийн тайзнаа болох “Симфони Жазз” тоглолт ойн арга хэмжээнүүдийн нэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын Филармонийн тайзнаа “Симфони Жазз” тоглолт болно  
Үзсэн: 85 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй