Шууд Chart

“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 16-нд МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ

2019-10-09 13:33:29

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөөнд энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан билээ. Дээрх түүхт 70 жилийн ойд зориулан

“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолтод Монголын талаас Морин хуурын чуулга, “Хурд”, “Ub drums” хамтлаг, ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан, поп дива С.Наран, дуучин Д.Отгонжаргал, Д.Уламбаяр(Ука) болон “Aim4R” продакшн зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөж, үзүүлбэрээ хүргэсэн. Харин БНХАУ-ын талаас Өвөр Монголын алдарт морин хуурч Чи булаг болон “Top line” хамтлаг тэргүүтэй дуучид, бүжигчид оролцсон юм.

Эрхэм уншигч, үзэгч та бүхэн Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойд зориусан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 16-ны 21:10 цагт МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй. Үүнээс гадна энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевиз ч мөн адил үзэгчиддээ хүргэнэ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 16-нд МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй