Шууд Chart

Их Британид 190 сая еврогийн азтан тодорчээ

2019-10-09 15:41:06

Euromillions сугалааны нэгэн азтан 170 сая фунт стерлинг буюу 190 сая еврог хожоод байгааг зарлаад байна.  Их Британид өмнө нь  ийм их хэмжээний мөнгийг сугалаанаас хожсон тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Одоогоор  энэ хонжворын тасалбарын эзэн ганц хүн үү эсвэл  гэр бүлийн гишүүд гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаагаас гадна  азтаныг нэрийг  ч зарлаагүй  байна. Хэрэв азтан хонжворын тасалбарыг ганцаараа эзэмшиж байгаа тохиолдолд тэрээр Сандэй Таймсаас гаргадаг Их Британийн хамгийн чинээлэг 1000 эрхмийн  жагсаалтад шууд орох юм.

Мөн азтан хөрөнгөөрөө дуучин Том Жонс болон Кэльвин Харрис зэрэг одуудаас ч илүү баян болно. Үүнээс өмнө Колин болон Чрис Вэйр гэх Их Британийн иргэд 2011 оны хонжвороос 161 сая фунт стерлингийг хожиж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид 190 сая еврогийн азтан тодорчээ  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй