Шууд Chart

Санчир хамгийн олон дагуултай гарагаар нэрлэгдлээ

2019-10-09 15:45:04

АНУ-ын сансар судлаачид Санчир гарагийн 20 ширхэг дагуул сарыг шинээр илрүүлээд байгааг мэдэгдлээ. Ингэснээр Санчир гарагийн нийт дагуулын тоо 82 болж, хамгийн олон дагуултай гараг гэж нэрлэгдэж байна. Үүнээс өмнө Бархасбадь гараг хамгийн олон дагуултай гэж үздэг байсан юм. Тус гараг нь нийт 79 дагуултай бол Санчир гарагийн дагуулын тоо ийнхүү илүү болоод байна. Америкийн эрдэмтэд Хавайд байрладаг Субару гэх телескопын тусламжтайгаар Санчир гарагийн шинэ дагуулуудыг илрүүлжээ.

Хоёр ч дагуул Санчирыг бүтэн тойроход 2 жилийг зарцуулдаг бол зарим дагуул гурван жил гаруй хугацааг зарцуулдаг байна. Субару гэх телескопоор 2004 болон 2007 оны хооронд цуглуулсан дата, мэдээллийг илүү дэвшилтэт аргаар  задлан, судалж ийм үр дүнд хүрчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санчир хамгийн олон дагуултай гарагаар нэрлэгдлээ  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй