Шууд Chart

Сэльфи зураг авахуулж байгаад амиа алдсан хүний тоо 260 орчим болжээ

2019-10-09 15:52:28

2018 онд явуулсан судалгаар Энэтхэг улс аюултай сэльфи зургийн үеэр амиа алдсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байсан байна. 2011 оноос хойш Энэтхэгт 160 орчим хүн зураг авахуулах  зуураа амь насаараа хохироод байгаа юм. Үүнээс үүдэн Энэтхэгийн зарим өндөрлөг болон аюултай газарт сэльфи зураг авахыг хориглож эхлээд байна. 2011 оноос хойш Дэлхий дахины хэмжээнд сэльфи зураг авч байх үеэр амиа алдсан хүний тоо 260 орчим байгаа юм.

Энэ төрлийн осол хамгийн их бүртгэгдсэн орноор Энэтхэг, ОХУ, АНУ болон Пакистан нэрлэгджээ. Хохирогчдын 70 гаруй хувь 30–аас доош насны залуус байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэльфи зураг авахуулж байгаад амиа алдсан хүний тоо 260 орчим болжээ  
Үзсэн: 2437 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй