Шууд Chart

Ээлжийн амралтын олговор олгоогүй зөрчил илрүүллээ

2019-10-09 16:25:10

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст  Иргэн Б.Ө-с ирүүлсэн ээлжийн амралт, илүү цагийн хөлстэй холбогдолтой гомдлын мөрөөр Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороонд байрлалтай  “Бишрэлт” ХХК-ийн зочид буудлын үйл ажиллагаанд Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гарагасан  дүрэм журмын хэрэгжилтэнд тус компанийн хүний нөөцийн ахлах менежер, тооцооны нягтлан нарыг  байлцуулан шалгалаа.

Шалгалтаар ерөнхий нягтлан бодогч Б.Ө-д ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор олгоогүй нь Монгол Улсын  “Хөдөлмөрийн тухай” хуулийн  55 дугаар зүйлийн 55.2 /Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно/, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 166 дугаар тушаалын 15 /Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ./-д заалтыг тус тус зөрчсөн байна.

Бишрэлт ХХК-ийг шалгаад ээлжийн амралтын олговор нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тавьж гомдлыг бүрэн барагдуулж шийдвэрлэлээ.


Ээлжийн амралтын олговор олгоогүй зөрчил илрүүллээ  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй