Шууд Chart

Энэтхэгийн иргэд сэльфи зураг авахуулах гэж байгаад живж амиа алджээ

2019-10-10 09:00:00

Энэтхэг улсад нэг гэр бүлийн дөрвөн гишүүн сэльфи зураг авахуулах гэж байгаад ус уруу унаж амь насаа алдсан харуусалтай үйл явдал болжээ. Энэтхэг улс нь сельфи зураг авах үеэрээ амиа алдсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг юм байна.   

Энэ таагүй үйл явдал Энэтхэгийн Тамил Наду гэх мужид болсон байна. Далангийн усыг оруулсан гэр бүлийн сельфи зураг авахуулах гэж байгаад амиа алдсан иргэдийн  дотор 20 настай Ниведха, 22 настай Снеха, мөн 20 настай Каннига нар байгаагаас гадна 14 настай Сантош гэх хүүхэд багтжээ. Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр хамгийн түрүүнд Сантош далангийн ус уруу халтиран унасан бол бусад нь араас нь ойчсон байна.

Памбар гэх далангийн ус бүхий газарт болсон энэ золгүй ослоор амиа алдсан иргэдийн цогцсыг уснаас гаргаад байгаа юм. 2018 онд явуулсан судалгаагаар Энэтхэг улс аюултай сельфи зургийн үеэр амиа алдсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байсан байна. 2011 оноос хойш Энэтхэгт 160 орчим хүн зураг авахуулах зуураа амь насаараа хохироод байгаа юм. Үүнээс үүдэн Энэтхэгийн зарим өндөрлөг болон аюултай газарт сельфи зураг авахыг хориглож эхлээд байна. 2011 оноос хойш Дэлхий дахины хэмжээнд сельфи зурагны үеэр амиа алдсан хүний тоо 260 орчим байгаа юм.

Энэ төрлийн осол хамгийн их бүртгэгдсэн орноор Энэтхэг, ОХУ, АНУ болон Пакистан нэрлэгджээ. Хохирогчдын 70 гаруй хувь 30–аас доош насны залуус байгаа юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн иргэд сэльфи зураг авахуулах гэж байгаад живж амиа алджээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй