Шууд Chart

Аль-Каидагийн нөлөө бүхий удирдагч амиа алджээ

2019-10-09 17:19:20

АНУ болон Афганистаны хамтарсан цэргийн ажиллагааны үеэр Аль-Каидагийн нөлөө бүхий удирдагч Асим Умар алагдсан талаар мэдээллийг БИ БИ СИ агентлаг дамжууллаа. Гэхдээ АНУ болон Аль-Кайдагийн зүгээс энэ үйл явдалтай холбоотой ямар нэгэн мэдэгдлийг хийгээгүй байна. 

Энэтхэгийн салбар тив дэх Аль Каидагийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулагч Асим Умар АНУ болон Афганистаны хамтарсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаар Афганистаны тагнуулын байгууллагаас мэдээлжээ. 9-р сарын 23-нд болсон ажиллагааны үеэр Умараас гадна  Аль-Каидагийн өөр зургаан гишүүн алагдсан байна.  Гэхдээ АНУ болон Аль-Каидагийн зүгээс энэ мэдээллийн үнэн эсэхийг батлаагүй байгаа юм. Асим Умарын талаар тийм ч тодорхой мэдээлэл байдаггүй юм байна.

Энэтхэг гаралтай түүнийг Пакистаны Мираншах гэх тосгонд удаан хугацааны турш амьдарсан гэдэг. Умар нь Энэтхэгийн салбар тив дэхь Аль Кайда байгууллагууд 2014 онд элсэн орж байсан гэх мэдээлэл мөн гарчээ. Тайлбаны хяналтад байдаг Муса Кала дүүрэгт явуулсан АНУ болон Афганистаны ажиллагааны үеэр Аль-Каидагийн удирдагчаас гадна 40 орчим энгийн иргэн амиа алдсан байж болзошгүй юм байна. Гэхдээ энэ ажиллагааны талаарх  мэдээлэл хязгаарлагдмал байгаа юм. 2001 оны 9-р сарын 11-ны халдлагын дараагаар АНУ Афганистанд  дайн зарлаж байсан юм. Тухайн үед Афганистаны төрийн эрх Талибан бүлэглэлд очоод байсан юм. Талибанчууд Аль-Каидагийн удирдагч агсан Осама Бин Ладенг Америкийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзсанаар хоёр улсын хоорондох зэвсэгт сөргөлдөөн эхэлсэн гэж Би Би Сид онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аль-Каидагийн нөлөө бүхий удирдагч амиа алджээ   
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй