Шууд Chart

"Монгол шуудан" ХК хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ

2019-10-10 09:45:38

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 47,153,769  төгрөгийн үнийн дүн бүхий 144,177 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан" ХК (MNP +6.14%) болон "Багануур" ХК (BAN +4.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -4.73%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN -3.92%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 101,000 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

"TOP 20" индекс 0.18 хувиар өсч 19030.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,474,545,098,803.77 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Монгол шуудан" ХК хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй