Шууд Chart

Алба хаагчид гэрчилгээгээ гардан авлаа

2019-10-10 09:59:09

Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх, сургалт, дадлага явуулах үед алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах чухал байдаг.

Тиймээс ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Давтан сургалт сэргээн заслын төвтэй хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах ангийн салбарын бүлгийн дарга нарын 20 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, монголын хөдөлмөрийн нөхцлийн стандартуудын талаар мэдлэгээ дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Алба хаагчид гэрчилгээгээ гардан авлаа  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй